Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-10-2019, 07:32   Ангилал: Мэдээлэл  

Нийслэл дэх “Үндсэн хууль ба хүний эрх, Шүүгчийн ёс зүй” сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөл Азийн сантай хамтран анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчийн заавал судлах, хуульчийн кредит цаг тооцох "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалтын Нийслэл дэх сургалт өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэллээ.

Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж, "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н сургалт”-ын зорилго, онцлог, ач холбогдлын талаарх мэдээллийг өгч, сургалтын хэрэглэгдэхүүн болох сургалтын гарын авлагын танилцуулгыг өгсөн юм.

 Нийслэл дэх “Үндсэн хууль ба хүний эрх, Шүүгчийн ёс зүй” сургалт эхэллээ

Нийслэл дэх “Үндсэн хууль ба хүний эрх, Шүүгчийн ёс зүй” сургалт эхэллээ

Сургалтад Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн болон Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн 213 шүүгчид оролцох юм.

Нийслэл дэх “Үндсэн хууль ба хүний эрх, Шүүгчийн ёс зүй” сургалт эхэллээ

Нийслэл дэх сургалтын дараагийн ээлжүүд 2019 оны 10 дугаар сарын 03-04, 07-08, 10-11, 14-15, 17-18-ны өдрүүдэд тус тус болно.

 

  

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 389  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031