Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-10-2019, 03:00   Ангилал: Мэдээлэл  

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгын газрынэвлэрүүлэн зуучлагчийн нэг сул орон тоонд ‘’Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль’’-ийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид дараах материалыг 2019 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 11-ны дотор бүрдүүлэн дараах газарт авчирч өгнө үү.

1.Улаанбаатар хотод-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 205 -т өрөө

Холбоо барих утас ажил-№70008024, 99900498

2. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн тамгынгазрын байрны №103 тоот өрөөнд авчирч өгнө үү.Шүүхийн тамгын газрын дарга Б.Ерханаттай холбогдож мэдээлэл авч болно.

Холбоо барих утас № 70422416 , 99418767

Бүрдүүлэх материал:

1.Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулах/

6.3x4 зураг 3 ширхэг

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 360  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031