Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-10-2019, 09:41   Ангилал: Мэдээлэл  

Зарим шүүхийн дэд бүтцийн ажилтай танилцлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраар ахлуулсан ажлыг хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад 9 дүгээр сарын 23-30-нд ажиллалаа.

Ажлын хэсэг дээрх аймгийн шүүхүүдийн барилга байгууламжийн нөхцөл байдал, урсгал засвар, өргөтгөлийн барилга угсралт зэрэг дэд бүтэцтэй танилцав. Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж саналыг нь сонссон юм.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Ховд аймаг дахь шүүхийн байрны өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч компани 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан гадна ажил болон дотор халаалтын системийн угсралтыг яаралтай хийж барилгад дулаан авах үүргийг гүйцэтгэгч компанид өгөв. Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн өргөтгөлийн барилгыг одоо байгаа барилгатай нэгдсэн нэг дулааны эх үүсвэртэй болгох талаар гүйцэтгэгч компанийн удирдлагатай тохиролцов. 

Баян-Өлгий, Өвөрхангай аймаг дахь шүүхүүдийн барилгад урсгал засвар хийж байгаа бөгөөд гүйцэтгэгчид ажлаа хүйтрэхээс өмнө дуусгах боломжтой аж.

Завхан, Өвөрхангай аймагт шүүхийн цогцолбор барилга барихаар төлөвлөж байгаа. Цогцолбор барилга барих газрын холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх талаар шүүхийн Тамгын газрын даргад чиглэл өгөв.   


 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт, эдийн засгийн баталгааг хангах газар

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 561  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031