Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2019, 06:06   Ангилал: Мэдээлэл  

Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа

Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомж, "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Ашиг сонирхлын зөрчил, анхаарах асуудал”, "Албан тушаалтны ХАСХОМ, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газар, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэстэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Г.Ганбаатар, ажилтан, комиссар Ц.Баасандэлгэр нар удирдан явуулсан бөгөөд цаашид анхаарах асуудлын талаар санал солилцсон юм. 

Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа 

Тус сургалтад Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 450 шүүгч, ажилтнууд 3 ээлжээр оролцлоо.

 

Авлигын эсрэг сургалт зохион байгууллаа

 Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газар

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 458  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031