Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-10-2019, 10:06   Ангилал: Мэдээлэл  

Иргэний хэргийн шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан "Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт сургалтын II ээлж өнөөдөр (2019.10.09) Ховд, Архангай, Дархан-Уул аймаг дахь бүсүүдэд эхэллээ. Уг сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. 

Иргэний хэргийн шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна 

Ховд аймаг дахь III бүсийн сургалтыг бэлтгэгдсэн иргэний сургагч багш болох Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, Архангай аймаг дахь IV бүсийн сургалтыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, Шихихутаг дээд сургуулийн багш, шүүгч асан Э.Ариунаа нар, Дархан-Уул аймаг дахь V бүсийн сургалтыг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр нар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу удирдан явуулж байна. 

Нийслэл дэх VIII бүсийн сургалт 2019 оны 10 дугаар сарын 21-23, 28-30-ны өдөр үргэлжилнэ.

Иргэний хэргийн шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 417  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031