Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-10-2019, 08:43   Ангилал: Мэдээлэл  

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.10) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, референт Э.Амарсанаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын программист Ч.Дэлгэрбаяр нар "Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг танилцуулаад туршилтаар хэрхэн нэвтрүүлэх тухай тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд мэдээлэл өгч, санал солилцлоо.

 

 

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг шүүхэд нэвтрүүлснээр иргэн, хуулийн этгээдийн баримт бичиг, хаяг болон үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, нийгмийн даатгал, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг 18 төрлийн лавлагаа, мэдээллийг татаж авах боломжтой.

  

Мэдээллийн технологийн хэлтэс

Нийтэлсэн shez   Үзсэн: 327  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031