Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-10-2019, 08:54   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ

"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт шүүгчийн сонгон суралцах сургалтын III ээлж  өнөөдөр нийслэлд (2019.10.21) эхэллээ.

Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран уг сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах сургалтын зорилго, онцлог, ач холбогдол, гарын авлагын талаарх мэдээллийг эхэнд нь өгөв.

Сургалтыг бэлтгэгдсэн иргэний эрх зүйн сургагч багш нар удирдан явуулах бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. Энэ удаагийн сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 95 шүүгч оролцож байна.

Нийслэл дэх сургалтын дараагийн ээлж 2019 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн


Нийтэлсэн khevlel   Үзсэн: 664  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031