Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-10-2019, 09:41   Ангилал: Мэдээлэл  

"Захиргааны шийдвэр гаргах явц" шторкийг хүргэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оныг "Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх мөн "ХҮРТЭЭМЖТЭЙ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г иргэн бүрт хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ удаад  "Захиргааны шийдвэр гаргах явц” шторкоо дохионы хэлмэрчтэйгээр хүргэж байгааг хүлээн авна уу. 
 
   Дашрамд сонирхуулахад, тус шүүхийн тамгын газраас 2018 оноос эхлэн иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн талаар найман удаагийн танин мэдэхүйн цуврал мэдээлэл бэлтгэн хүргэжээ. 
 
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар 
Нийтэлсэн khevlel   Үзсэн: 348  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930