Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-11-2019, 03:13   Ангилал: Мэдээлэл / Онцлох мэдээ  

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр (2019.11.06) Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаад Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад ажлын амжилт хүсэв. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Энхээгийн Батбаяр хэлсэн үгэндээ "Итгэл үзүүлэн Төрийн өндөр албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлье. Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд баярлалаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг сонгон шалгаруулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримталж ажиллана гэдгээ хамт олныхоо өмнө илэрхийлье” гэлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

Энхээгийн Батбаяр нь 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн 6 дугаар дунд сургууль, 1990-1992-онд ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль төгсжээ. Улмаар 1995-2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйн бакалавр, хууль зүйн ухааны магистр, 2002-2005-онд ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Тэрбээр "Түшээ” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш, УИХ-ын гишүүний зөвлөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, өмгөөлөгчөөр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс


 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 2 987  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930