Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-11-2019, 09:30   Ангилал: Мэдээлэл  

Практик сургалтын танхимыг нээлээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, захиргааны ажилтнуудад сургалт зохион байгуулах зориулалт бүхий "Практик сургалтын танхим”-ыг тохижуулж, 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр нээлээ. 

ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санаачилга, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн 46 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр сургалтын танхимыг иж бүрэн 8 компьютер, нотлох баримт шинжлэн судлах төхөөрөмж, проектор, олон үйлдэлт хэвлэгч, канон зэрэг техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон юм.

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 478  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930