Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-11-2019, 03:48   Ангилал: Мэдээлэл  

Шүүхэд баярлалаа

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар У.Билэгт-Одод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсний дагуу ШШГЕГ-ын харьяа Хорих 409 дүгээр ангиас суллагдсан У.Билэгт-Од сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "...Би зам тээврийн осол гаргасан. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил, 1 сар хорих сонссон юм. Өмгөөлөгч О.Санчирбал маань давж заалдах гомдол гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаан болж, надад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэнд маш баярлаж талархаж байна. Ийм шийдвэр гаргасан шүүгч нартаа баярлалаа.

Шүүхэд баярлалаа

 

Цаашдаа би ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй анхаарал, болгоомжтой байна. Надад маш их сургамж болсон энэ үйл явдлыг хэзээ ч мартахгүй. Танай шүүхийн шүүгч нарт ажлын амжилт хүсье” гэв.

 

 

НИЙСЛЭЛИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 254  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930