Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-11-2019, 10:55   Ангилал: Мэдээлэл  

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгч болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дээрх сургалт”-ыг Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулж байгаа юм.

Сургалтын IV ээлжийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, V ээлжийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн шүүхийн захиргааны ажилтнуудад тус тус зохион байгууллаа.

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалт боллоо

Шүүгч нарт зориулсан сургалтын зорилго нь стрессийг даван туулах аргууд, хэргийн оролцогчдын сэтгэл зүйг танин мэдэх, харилцаа мэдрэмжээ сайжруулах зэрэг мэдээллийг олгох дадал, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн юм. Харин шүүхийн захиргааны ажилтанд зориулсан сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудад стрессийг даван туулах аргууд, харилцаа мэдрэмжээ сайжруулах ур чадварыг олгох, дадал хандлагыг төлөвшүүлэх, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, холбогдох дүрэм журмуудын талаарх мэдээллийг өгөхөд чиглэв.

Сургалтад оролцсон шүүгчид ажлын байранд сэтгэл зүйн сургалтыг зохион байгуулж байгаа нь оновчтой байгаад талархлаа илэрхийлж, тогтмол явуулах санал гаргасан юм.

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 701  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930