Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-11-2019, 03:39   Ангилал: Мэдээлэл  

“Иргэдэд үйлчлэх төв” тохижуулав

Багахангай, Налайх дүүргийн шүүх "Иргэдэд үйлчлэх төв” тохижуулж өчигдөр (2019.11.11) нээлээ.

Шүүхээр үйлчлүүлэгчдийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах болон иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсрол олгох зорилготойгоор уг төвийг байгуулсан юм.

Шүүхийн байран дахь "Иргэдэд үйлчлэх төв”-өөс шүүхэд хандахад бүрдүүлэх баримт бичгийн загвар, шаардлагатай мэдээ мэдээлэл авах боломжтой. Мөн шаардлагатай баримт бичгийг хэвлэж авах боломжийг бүрдүүллээ.

“Иргэдэд үйлчлэх төв” тохижуулав

Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Багахангай, Налайх дүүргийн Тамгын газрын дарга Б.Бээжин, Налайх дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхбилэг, Х.Ганболд, Багахангай дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл, шүүгч П.Баясгалан болон шүүхийн захиргааны ажилтнууд, Налайх дүүргийн Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид оролцов.

“Иргэдэд үйлчлэх төв” тохижуулав

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн Тамгын газар
Нийтэлсэн zolboo   Үзсэн: 581  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031