Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-11-2019, 04:12   Ангилал: Мэдээлэл  

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албаны хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Нийслэл дэх шүүхийн тамгын газруудын шүүхийн захиргааны 52 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн юм.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад баяр хүргэж хэлсэн үгэндээ "Хүний амьдралд олон сонголт бий. Та бүхэн нийгмийн эмч болсон эрх зүйч мэргэжил, нийтийн албыг сонгосон. Эх орон, ард түмэндээ эрдэм мэдлэгээ зориулж Монгол Улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахихаар төрийн албан хаагчдын эгнээнд нэгдлээ. Хувийн эрхээс нийтийн эрх ашгийг дээгүүрт тавьж, төрд зүтгэх сонголт хийснээ цаг ямагт бодож ажиллаарай. Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг хүсэн ерөөе” гэв.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө 

Ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Э.Батбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн дарга Ш.Отгонцэцэг нар болон шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо. 

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын амжилт хүсье.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

 

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 1 029  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031