Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-11-2019, 10:43   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт болов

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалтын энэ оны сүүлийн ээлж болох захиргааны эрх зүйн чиглэлийн сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 15-ны өдрийг дуусталх хугацаанд зохион байгууллаа.

Энэ удаагийн ээлжийн сургалтад Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа нар оролцов.

Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт болов

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар Монгол Улс дахь одоогийн нөхцөл байдал, дэвшүүлэх санал”, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гадаад улсын туршлага” сэдвээр тус тус судалгааны ажлыг судлаач, шүүгч болон эрдэмтэн удирдагч багш нараас зөвлөгөө авч, хийж гүйцэтгэлээ.

Сургалтад оролцогчид сургалтын төгсгөлийн өдөр өөрсдийн судалсан судалгааны ажлаа Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн болон шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны албан хаагчдын дунд илтгэж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг олж тодорхойлон, тодорхой саналуудыг дэвшүүллээ. 

Сургалтад хамрагдсан шүүгчид ур чадвараа богино хугацаанд үр дүнтэй дээшлүүлж, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг бодитойгоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан өгөөжтэй сургалт зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашид тухайн сэдвийг гүнзгийрүүлэн судалж, эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэхээр төлөвлөж байгаагаа онцолж, сургалтын төгсгөлд батламжаа гардан авлаа.

 Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт болов

Энэ жилийн "Шүүгчийн бүлгийн болон ганцаарчилсан сургалт”-ын хувьд оролцогчдын судалгааны ажлыг шүүгч болон эрдэмтэн багш нар удирдаж байгаагаар болон тэдний гүйцэтгэсэн зарим судалгааны ажлыг "Шүүх эрх мэдэл” сэтгүүлд хэвлэдэг болсноороо онцлог байлаа.

 

 

 

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 574  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031