Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-11-2019, 05:25   Ангилал: Мэдээлэл  

ОХУ-ын Эрхүү мужийн эвлэрүүлэн зуучлалын төвтэй хамтран сургалт зохион байгуулна

 

   Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, ОХУ-ны Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төв хамтран 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.

   Тус сургалтаар Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга Марианна Николаевна, сэтгэл зүйч Людмила Михайловна, эвлэрүүлэн зуучлагч Игорь Ашотович нар "Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь сэтгэл хөдлөл” болон "Эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаан дахь гэр бүлийн маргаан” сэдвээр мэдлэг олгоно.  

   Сургалтад хамрагдсан хуульчдад хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг тооцохын зэрэгцээ сертификат гардуулах юм.

   Сургалтад оролцох хүсэлтэй хуульчид 70116065 утсаар холбогдож бүртгүүлнэ үү! (Хүний тоо хязгаартай!)

ХӨТӨЛБӨР

 "ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ СЭТГЭЛ ХӨДЛӨЛ”

Хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 02

Хаана: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоот танхимд

Цаг

Сэдэв

11.00-11.10

  • Эрхүү хотын Эвлэрүүлэн зуучлалын төвийн танилцуулга
  • Асуулт хариулт
  • Сургалтын дүрмийг ярилцана
  • Танилцана

11:10-12:00

  • Сэтгэл хөдлөлийн ойлголт: мөн чанар, бүрэлдэхүүн, үнэ цэнэ, хувь хүний ур чадвар

12:00-12:20

Цайны завсарлага

12:20 – 13:00

  • Сэтгэл хөдлөлийн "хоосрол”: асуудал болон үр дагавар

13:00 – 14:00

Завсарлага

14:00-14:30

  • Сэтгэл хөдлөлийг гаргах механизм /оролцоонд тулгуурласан/

14:30-15:20

  • АВС. "Сэтгэл хөдлөлийн хайрцаг” /оролцоонд тулгуурласан/

15:20-15:50

  • Асуудал дахь "гал ассан” сэтгэл хөдлөлтэй ажиллах нь

15:50-16:00

  • Сургалтын төгсгөл. Тусгал.

       

"ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААН ДАХЬ ГЭР БҮЛИЙН МАРГААН”

Хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 03

Цаг

Үйл ажиллагаа

10:00-10:10

  • Харилцан ярианд эерэг суурийг бий болгох

10:10-11:00

  • Гэр бүлийн маргааны онцлог

11:00-11:20

Цайны завсарлага

11:30 – 12:30

  • Гэр бүл нь систем: асуудал, маргаан, даалгавар
  • Гэр бүлийн харилцааны хөгжлийн үе шат

12:30 – 13:30

Завсарлага

13:30-13:50

  • Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх онцлог
  • Эцэг эхийн маргаан дахь хүүхэд

13:50-14:20

  • Маргаанаас урьдчилан сэргийлэх хүчин зүйл буюу эцэг эхийн үүрэг

15:20-15:50

  • Харилцан ярианы стратеги

15:50-16:00

  • Сургалтын төгсгөл. Тусгал. Сертификат гардуулах үйл ажиллагаа

 

Сургагч багш:

Садовников Марианна Николаевна 

  • Хууль зүйн ухааны дэд профессор
  • Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч
  • Холбооны төсвийн байгууллагын "Холбооны эвлэрүүлэн зуучлалын институт” дахь нөхөн сэргээх туршлага болон эвлэрүүлэн зуучлалын салбарын Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн Олон нийтийн зөвлөлийн гишүүн
  • Эрхүү мужийн нутаг дахь хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн Мэргэжлийн зөвлөлийн гишүүн
  • "Эрхүүгийн хүний эрхийг хамгаалагч залуучуудын сан” ТББ-ын захирал,
  • "Эрхүүгийн эвлэрүүлэн зуучлалын төв” давхар мэргэжил олгох төрийн бус байгууллагын захирал
  • Зохиогч, бизнесийн болон сэтгэл зүйн тоглоомын технологийг хөгжүүлэгч.

Третьякова Людмила Михайловна

  • Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч
  • Сэтгэл зүйч – зөвлөгч
  • Шинжээч
  • Хүүхдийн практик сэтгэл зүйч
  • Кинологич – сургагч
  • Ялтан болон харгалзагч нарын сэтгэл зүйч
  • Үндэсний эвлэрүүлэн зуучлалын байгууллагын гишүүн
  • Зохиогч, бизнесийн болон сэтгэл зүйн тоглоомын технологийг хөгжүүлэгч.

Арзуманов Игорь Ашотович 

  • Соёлын ухааны доктор
  • Философийн ухааны дэд профессор
  • Эрхүү мужийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор
  • Мэргэжлийн эвлэрүүлэн зуучлагч.

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 237  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031