Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2019, 04:27   Ангилал: Мэдээлэл  

Шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдэд зориулсан сургалтын хоёрдугаар ээлж өнөөдөр эхэллээ.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран шүүгчдэд зориулсан "Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай материаллаг болон процессын хуулийн практик хэрэглээний зарим асуудал”, "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Эрүүгийн хууль болон процессын хууль хэрэглээний талаар шүүгчид нэгдсэн ойлголттой болох, тулгарч буй асуудлаа хэлэлцэх нь энэ удаагийн сургалтын зорилго юм.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл нэгдмэл бодлогоор ажиллаж байгаагийн илрэл нь шүүгчдэд зориулсан сургалт гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлсэн үгэндээ дурдлаа. Тэрбээр "Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл сургалт, судалгаа, гадаад харилцааны бодлогоо нэгтгэхээр тохирсон. Мөн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэх болон шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад нэгдсэн бодлогоор ажиллана” гэж танилцуулсан юм. Цахим технологийн дэвшлийг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлж, ачааллыг бууруулах талаар ч бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой Шүүхийн тухай багц хуулийг өөрчлөх шаардлага байгаа. Хуулийн төсөл боловсруулахад шүүгчид санаачилга, нэгдсэн байр суурьтай оролцох нь чухал гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга мөн тэмдэглэв.

Шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр бичих аргачлал, зарим төрлийн гэмт хэргийн онцлог, түүнд хууль хэрэглэх, анхаарах асуудлын талаар өнөөдөр мэдээлэл өгч, анхан болон давж заалдах шатны шүүгчидтэй санал солилцоно. Харин маргааш "Хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүй: Эрүүгийн эрх зүй” сэдвийн хүрээнд хууль тайлбарлан хэрэглэхтэй холбоотой онолын суурь асуудлууд, Эрүүгийн эрх зүйд хууль тайлбарлан хэрэглэх онцлог, Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээг тайлбарлах тодорхой аргууд, тэдгээрийн хэрэглээ, Эрүүгийн эрх зүйн зарчмууд, тэдгээрийн агуулга, тэдгээрийг хууль тайлбарлан хэрэглэхдээ харгалзан үзэх нь зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд сургагч багш нараас мэдээлэл авах юм.

 Шүүгчдэд зориулсан сургалт үргэлжилж байна

Сургалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн 209 шүүгч хоёр ээлжээр оролцож байна.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 760  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031