Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-01-2020, 02:14   Ангилал: Мэдээлэл  

Ховд аймаг дахь шүүхийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа

Ховд аймаг дахь шүүхийн өргөтгөлийн барилгыг өчигдөр ашиглалтад орууллаа. Өргөтгөлийн барилгыг барьснаар Ховд аймаг дахь шүүхийн барилгын ашигтай талбай 570 метр.кв-аас 1200 метр.кв болж иргэд тохитой орчинд шүүхийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэв.

Сүүлийн долоон жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр барьсан шүүхийн анхны барилга гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр онцлоод Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд болон шүүгч, шүүхийн тамгын газар, гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

 

Шүүхийн өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн бие төлөөлөгч П.Нямлхагва, барилгын гүйцэтгэгч "Вива зоне” ХХК-ын захирал Д.Дарамбазар болон Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь Булган сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нар болон Ховд аймгийн хуулийн байгууллага, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид оролцов.




Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар


Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 520  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031