Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-01-2020, 05:32   Ангилал: Мэдээлэл  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаар тогтоолоор 2020 оны шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалтыг баталлаа.

Тус тогтоолоор Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай, 25 нас хүрсэн, Монгол Улсын иргэн, тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй гэх шаардлагуудыг хангасан нийт 15.649 иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан бөгөөд тогтоолыг холбогдох хавсралтын хамт анхан шатны шүүхүүдэд хүргүүлээд байна.

2019 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 1418 шүүх хуралдаанд 1441 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА,

БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР


Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 346  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031