Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-02-2020, 09:59   Ангилал: Мэдээлэл  

“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцов

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Тара Нийл болон "Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд "Шүүх хуралдааны ажиглалт” гарын авлага боловсруулахаар ирсэн зөвлөх багийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Канад улсын Засгийн газрын санхүүжилттэй 2019-2022 оны хооронд ОУХЭЗБ-ын хэрэгжүүлж буй "Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцлоо.

“Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцов

Уг төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд эхний бүрэлдэхүүн хэсэг болох судалгааны ажилд Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран ажиллаж шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн үнэлгээ болон шүүх хуралдаанд ажиглалт хийх юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, тусламжийг үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийллээ. Мөн жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүл салалтын хэрэг маргааныг судалгаа хийхдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахь маргаанд анхаарал хандуулахыг шүүх хуралдааны ажиглалтын гарын авлага боловсруулах зөвлөх багт зөвлөлөө.

Уулзалтад Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, тус газрын Олон талт хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Гандолгор, ОУХЭЗБ-ын Хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэг, Төслийн менежер А.Жаргалан болон төслийн зөвлөх багийн гишүүд нар байлцав.

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар


Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 282  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Хоёрдугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829