Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-02-2020, 10:11   Ангилал: Мэдээлэл  

Магистрын сургалтад урьж байна

 

Сингапурын шүүгчдийн коллеж болон Сингапурын Менежментийн их сургууль хамтран шүүгчдэд зориулсан "Хууль зүйн ухааны магистр олгох хөтөлбөр"-ийг зарлалаа.

Магистрын сургалтад суралцах сонирхолтой шүүгчид тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй дараах http://law.smu.edu.sg/llm/fees-scholarships линкээр орж танилцана уу. Тус хөтөлбөр нь 2020 онд нийт 6 олон улсын оюутан/ шүүгчийг зөвхөн сургалтын төлбөрөөс чөлөөлөх тэтгэлгийг зарласан байна.

Дараах линкээр https://law.smu.edu.sg/llm/online-application орж бүртгүүлнэ үү . Сургалтын бүртгэл 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр дуусахыг анхаарна уу.


 


   

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

Нийтэлсэн enkhbayar   Үзсэн: 487  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Хоёрдугаар сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829