Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-10-24

НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишраг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, 2013 оноос хойш хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн ололт, амжилтыг танилцуулав. Мөн шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шүүгч,
Дэлгэрэнгүй
2019-10-24

Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 21-22-нд Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар, 22-23-нд Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах
Дэлгэрэнгүй
2019-10-21

"Захиргааны шийдвэр гаргах явц" шторкийг хүргэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019 оныг "Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх мөн "ХҮРТЭЭМЖТЭЙ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г иргэн бүрт хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ удаад  "Захиргааны шийдвэр гаргах явц” шторкоо дохионы хэлмэрчтэйгээр хүргэж байгааг
Дэлгэрэнгүй
2019-10-21

Шүүгчийн сонгон суралцах Улаанбаатар хот дахь сургалт эхэллээ

"Ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбогдсон гэрээний эрх зүй ба иргэний хуулийн хэрэглээ” сэдэвт шүүгчийн сонгон суралцах сургалтын III ээлж өнөөдөр нийслэлд (2019.10.21) эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Иргэний танхим, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран уг сургалтыг зохион
Дэлгэрэнгүй
2019-10-21

Нийслэл дэх шүүгч нарын сургалт өндөрлөлөө

Шүүхийн ерөнхий зөвлөл, Азийн сантай хамтран шүүгчийн заавал судлах, хуульчийн кредит цаг тооцох "Үндсэн хууль ба хүний эрх”, "Шүүгчийн ёс зүй”-н нийслэл дэх сургалтыг таван ээлжээр зохион байгуулж нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 213 шүүгчийг оролцууллаа. Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн дагуу энэ жилийн хувьд шүүгчийн заавал судлах "Үндсэн хууль ба хүний эрх”,
Дэлгэрэнгүй
2019-10-18

“Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

    Азийн хөгжлийн банкны техник, хамтын ажиллагаагаар хэрэгжих "Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл өнөөдөр (2019.10.18) нээлтээ хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар уг төслийн хэрэгжүүлэгчээр ажиллах юм. Төслийн хүрээнд авлигын хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оношилгоо, үнэлгээ хийсний үндсэн дээр мөрдөгч,
Дэлгэрэнгүй
2019-10-17

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.17) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн
Дэлгэрэнгүй
2019-10-17

Эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэж, гэрчилгээ гардуулав

"Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт"-д амжилттай суралцсан 36 эрх зүйчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэрчилгээ гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран эрх зүйчдийг шүүхийн захиргааны ажилтнаар бэлтгэдэг. "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх”
Дэлгэрэнгүй
2019-10-16

Шүүхэд баярлалаа

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр үйлчлүүлсэн иргэн Ц.Бадамбазар сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Би доктор, профессор цолтой эрдмийн хүн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж "...гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах” талаар нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхээс миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл
Дэлгэрэнгүй
2019-10-16

Хуульчдын их хурлын 525 төлөөлөгч сонгогдлоо

   Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болж, Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг баталгаажууллаа.    Зөвлөл нь холбогдох хууль, дүрэм болон Монголын Хуульчдын холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам, Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн санал
Дэлгэрэнгүй
2019-10-16

Зарим шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуунаар ахлуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн шүүхийн тамгын газар, Хэнтий, Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 119 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах болон шүүхийн хүний нөөцийг
Дэлгэрэнгүй
2019-10-15

БНХАУ-ын шүүхтэй танилцах, туршлага солилцох сургалт эхэллээ

Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан танилцах, харилцан туршлага солилцох сургалт БНХАУ-ын Бээжин хотод 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр эхэллээ. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулан 10 дахь жилдээ танилцах, туршлага солилцох сургалт зохион
Дэлгэрэнгүй
2019-10-10

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.10) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн
Дэлгэрэнгүй
2019-10-10

Томилолтоор ажиллах хүсэлтэй Шүүгчдийн анхааралд

Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна. Иймд тус шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү. Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх
Дэлгэрэнгүй
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031