Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны талаарх мэдээлэл


2015 оны 3 дугаар сарын 17-ний өдөр                                                                Улаанбаатар хот

 

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан 2015 оны 3 дугаар сарын 17-нд боллоо.

Тус хуралдаанаар 10 шүүгчид холбогдох 7 гомдлыг хянан хэлэлцсэн. Үүнээс 2 шүүгчид холбогдох давж заалдах гомдлыг хангалгүй орхиж, гомдол хэлэлцэх хуралдааны сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр үлдээж, 2 шүүгчид сануулах арга хэмжээ авч, 4 шүүгчид холбогдох сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолуудыг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэв. 2 шүүгчид холбогдох гомдол хэлэлцэх хуралдаанд гомдол гаргагчид гишүүдээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн авч, дараагийн хуралдаанаар өөр бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэхээр хойшлуулж шийдвэрлэв.



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.