Төрийн дээд одон, медаль гардууллаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар шүүхийнбайгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

 

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч Б.Ундрах, Захиргааны хэргийн танхимын шүүгч О.Зандраа, Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нар оролцлоо.

 

 


 

"Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:

Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайхан, Сум дундын 12 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Доржийн Ням, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч Дарамын Мягмаржав нарыг,


"Алтангадас одон”-гоор:

Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Цэрэндоржийн Батмөнх, Улсын дээд шүүхийн мэргэжилтэн Жүгдэрийн Тэгшдэлгэр, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Данзангийн Эрдэнэбилэг нарыг,


"Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:

Сум дундын 20 дугаар шүүхийн шүүгч Дамдинжавын Мөнхцэцэг, Дүүргийн Эхүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Намжилдоржийн Мөнхбаяр, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Намдагийн Нямсүрэн, Сум дундын 23 дугаар шүүхийн шүүгч Самбуугийн Оролмаа, Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч Ядамсүрэнгийн Туул, Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч Готовын Уламбаяр, Сум дундын 12 дугаар шүүхийн жолооч Батсүхийн Нацагдорж, Сум дундын 17 дугаар шүүхийн үйлчлэгч Сүхийн Нарантуяа нарыг тус тус шагналаа.

 


 

 

Төрийн дээд одон, медаль хүртсэн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж баяр хүргэж "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдсан шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэе. Шагнал бол хийсэн ажлыг үнэлж, хийх ажлыг угтдаг. Тийм учраас Монгол Улсад шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх, шүүхэд итгэх олон түмний итгэлийг бэхжүүлэх үйлсэд сэтгэл, зүтгэл нэмэрлэж байгаа ажил үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе" хэмээлээ.

 



Шагнагдсан шүүгчдийг төлөөлөн Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан "Шүүхийн байгууллагад 27 жил ажиллалаа. Шүүгчийн хөдөлмөр бол өндөр хариуцлагатай, хүнд хөдөлмөр.Хөдөлмөрлөдөггүй шүүгч гэж байдаггүй.Энэ хөдөлмөрөө үнэлүүлэх нь хамгийн дээд үнэлгээ юм. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэж хэллээ.

 



 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.