Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн анхааралд


 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар тушаалаар зарласан "Зарим шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалт”-ын Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт эхэлнэ.

     Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтын хуваарийг "Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтыг үндэслэн тухайн шалгалт эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудсанд байршуулна.

 

  

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.04.18



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.