Зарим шүүхийн тамгын газарт Чанарын удирдлагын стандарт нэвтрүүлнэ


Шүүхийн ерөнхий зөвлөл Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд Чанарын удирдлагын тогтолцоо-MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.


Энэ ажлын хүрээнд "Монсертф” ХХК, "Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв” /ТББ/ зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр шүүхийн үйл ажиллагааны үр нөлөө, хүртээмж сайжирч, үйлчилгээний соёл, хандлага төлөвших юм.

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР




САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.