"Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод болсон" гэв


Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн иргэн Г.Дондогсэрчин шүүхэд талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

 

Тэрбээр "Би Бат-Өлзий сумын "Бат зам” нэгдэлд 1976 оноос 1992 оныг дуустал бригадын даргаар ажиллаж, түүнээс хойш багийн дарга хийж байгаад тэтгэвэртээ гарсан. 1998 онд тэтгэвэрт орж буй малчдад тодорхойлолт хийж өгдөг байсан бол одоо тус шүүхэд өөрөө ирж, гэрчийн мэдүүлэг өгдөг болсон. Шүүх нь архивын тасгаас олдож байгаа баримтууд, гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан иргэн хүний ажилласан эсэхийг тогтоож байна. Иймд би тус сумын малчдын ажиллаж байсан жилийг сайн мэдэх тул гэрчээр байнга оролцож, Бат-Өлзий сумын малчид, ард иргэдийнхээ ажилласан байдлыг шүүхээр тогтоолгоход түүхийн амьд гэрч болж, тэдний хууль ёсны эрхийг сэргээхэд тусалж байгаадаа үргэлж баяртай байдаг. Тэр утгаараа олон жил шүүхээр үйлчлүүлж байна. Бат-Өлзий сумаас ажилласан жилээ тогтоолгохоор ирсэн иргэдийн ихэнхэд нь гэрчээр асуугддаг. Энэ ажлыг гүйцэтгэхэд ажиллаж байгаа шүүгчид болон та нартаа хурдан шуурхай, хуулийн дагуу үйлчилж өгдөг талархаж байна. Мөн шүүх анх миний үйлчлүүлж байсан үеийг бодвол их өөрчлөгдөж байна. Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод болж байна. Шүүхийн ажилтнууд тэр тусмаа шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар мэдээллийг нарийн тодорхой хэлж өгч, иргэдийг чиглүүлэн тусалж байна. Хүлээлгийн хэсэгт болж буй шүүх хуралдааныг шууд үзүүлж байгаа нь их хэрэгтэй зүйл байна.

Ирэх бүрт минь найрсаг сайхан харилцаж, иргэд бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг дээдэлсэн, шударгаар хуулийн дагуу ажлаа хийдэг танай шүүхийн шүүгчид болон захиргааны хамт олонд үргэлж баярлаж явдгаа илэрхийлээд, цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ.

Өвөрхангай аймаг дахь шүүхийн тамгын газар



САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.