Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нарт сургалт явууллаа

    Нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нарын 70% нь солигдож шинэ ажилтан томилогдсонтой холбогдуулан тэдэнд шүүхийн архивын анхан шатны мэдлэг олгох, давтан сургах, мэргэшүүлэх сургалтыг Шүүхийн төрөлжсөн архиваас 2018.11.05-ны өдөр зохион байгууллаа.


     Онол, практик дадлага хослуулсан түргэвчилсэн сургалтыг тус архивын судлаач-архивч нар салбар архивын баримтын бүртгэл хөтлөлт, данс, бүртгэл хийх аргачлал, хадгаламжийн нэгж бүрдүүлэхэд анхаарах асуудал, баримт бичиг нягтлан шалгах ажиллагаа, "Ойрхон архив"-ын үйлчилгээ сэдвээр явуулж нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн 12 эрхлэгч нар хамрагдлаа. Сургалтад оролцогчид мөн "Шүүхийн архивын ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал бодлоо солилцлоо.

Нийслэл, дүүргийн шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч нарт сургалт явууллаа

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 303  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930