Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Олон Улсын шинжээч Пим Алберсийн зөвлөмж

Монгол Улс дахь  Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх энэхүү тайлан нь 3 хэсгээс бүрдэнэ. 
А хэсэгт Монгол Улсад хэрэгжих Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагаанд өгөх үнэлгээтэй холбогдох санал зөвлөмжүүд тусгагдсан болно. Уг санал зөвлөмж нь:
1.    Шүүх, шүүгчийн бие даасан байдал, тэдгээрийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх Олон Улсын хэм  хэмжээ, стандарт болон  АНУ, Франц, Румын, Казакстан, Бахрейн зэрэг улсуудын Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх арга хэлбэр, механизмыг харьцуулан судалсан судалгаан дээр, мөн
2.    Холбогдох хууль тогтоомжид хийсэн судалгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон Шүүх системийн байгууллагын төлөөлөгчидтэй хийсэн ярилцлагад үндэслэн Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээний талаарх үзэл бодол, санаануудын нарийвчилсан шинжилгээ, мэдээлэлд үндэслэж байгаа болно.
Б хэсэгт дээрх таван улсын Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээний талаарх харьцуулсан судалгааг өгүүлнэ. 
С хэсэгт ярилцлага болон хууль тогтоомжийн судалгаанд үндэслэн гаргасан Монгол Улс дахь Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээний талаарх одоогийн үзэл санаа, санал зөвлөмжүүдийн нарийвчилсан судалгаа, мэдээллийг оруулсан. Энэхүү хэсэг нь 2013 оны 9 сарын 2-оос 6-ны өдрүүдэд Монгол Улсын Улаанбаатар хотод томилолтын явцад цуглуулсан мэдээ баримтын үр дүн юм. Ярилцлага хийсэн хүмүүсийн дэлгэрэнгүй жагсаалтыг энэхүү тайлангийн хавсралт хэсэгт дурдсан болно.


Доктор. Пим Алберс
Олон Улсын Зөвлөх
Нидерланд

 

Дэлгэрэнгүй зөвлөмжийг үзэхийн тулд энд дарна уу ...

Нийтэлсэн 99899123   Үзсэн: 2 408  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031