Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Мэргэшлийн хорооны ажлын албаны чиг үүрэг

Шүүхийн захиргааны тухайн хуулийн 23 дугаар зүйлийн

23.13. "Мэргэшлийн хороо нь орон тооны ажлын албатай байна. Шүүгчид нэр дэвшигчийн эрх зүйн мэдлэг болон шүүгчийн мэргэшлийн түвшин, ажил хэргийн чадварыг шалгаж, дүгнэлт гаргахад шаардлагатай материал бүрдүүлэх, материалыг судлах, шалгалт авах ажлыг зохион байгуулах, нэр дэвшигчийг товлосон цагт бэлэн байлгах зэрэг Мэргэшлийн хороонд туслахад чиглэсэн зохион байгуулалтын ажлыг Мэргэшлийн хорооны ажлын алба хариуцна.

23.14.Мэргэшлийн хорооны ажлын алба нь Ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдана”гэж заасан байдаг.


Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Наймдугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031