Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2015-12-18

Шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлэх хуульчдын анхааралд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 179 дүгээр тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
2015-12-15

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн бүртгэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 179 дүгээр тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд явагдана. Нэр
Дэлгэрэнгүй
2015-12-09

Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 165, 167 дугаар тушаалаар зарласан зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчид "ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГ ШҮҮХЭД ХЭРЭГЛЭХ НЬ” сэдвээр эссэ бичих шалгалтаар Шүүхийн мэргэшлийн хорооноос авдаг шалгалтуудыг эхлэн өгч байна.
Дэлгэрэнгүй
2015-12-01

НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 165; 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 167 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс авах Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр эхлэх болсныг мэдэгдье.   ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Дэлгэрэнгүй
2015-10-19

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар зарласан Анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдээс авах шалгалт өнөөдөр "Үндсэн хуульт ёс” эссэ бичлэгийн шалгалтаар эхлэн явагдаж байна. Энэхүү эссэ бичлэгийн шалгалтад хуульд заасан анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшигчид тавигдах болзол шаардлагыг хангасан 13 хуульч оролцож байгаа юм.
Дэлгэрэнгүй
2015-10-16

НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар зарласан Анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн бүртгэл гарлаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт заасны дагуу 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд нэр дэвшигчдийн мэдээллийг байршуулсан бөгөөд Шүүгчийн
Дэлгэрэнгүй
2015-10-09

АНХАН ШАТНЫ ЗАРИМ ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 123, 124 дүгээр тушаалаар зарласан Анхан шатны зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс авах Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалт 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эхэлнэ. Шалгалтын хуваарийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсанд шалгалт эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө байршуулна.   Шүүхийн мэргэшлийн хорооны
Дэлгэрэнгүй
2015-10-08

Нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай

Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
Дэлгэрэнгүй
2015-08-26

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ШАЛГАЛТ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдээс авах шалгалтын хугацааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журамд заасан хугацааны өмнө зарлаж мэдэгдэх болно. ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2015.08.26  
Дэлгэрэнгүй
2015-08-17

БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Тус сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийг бүртгэх ажиллагаа 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эхэллээ. Бүртгэл www.shuugch-songon.mn хаягаар явагдана. Нэр дэвшигчээр бүртгүүлэхийг хүссэн иргэнийг дараах тохиолдолд
Дэлгэрэнгүй
2015-08-11

ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    Шүүгчид нэр дэвшигчид тавигдах хуульд заасан болзол, шаардлагыг хангасан иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн www.shuugch-songon.mn цахим хаягаар бүртгүүлнэ. Үүнд:   1. Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлтэй эсэх,
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930