Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

НӨӨЦӨӨС НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 100 дугаар тушаалаар Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

2014 болон 2015 оны эхний хагас жилд Сум дундын шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад хангалттай болон түүнээс дээш үнэлгээ авч Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасны дагуу шүүгчид нэр дэвшигчдийн нөөцөд бүртгэгдсэн нэр дэвшигч Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид мөн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлэх боломжтой болохыг мэдэгдэе.

Нөөцөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бичиг хэрэгт хүлээлгэн өгнө үү. Үүнд:

·Өргөдөл /Өргөдөлд ШЕЗ-ийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон, Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээнд авсан оноо, одоо нэрээ дэвшүүлж буй шүүх, шүүгчийн албан тушаалын нэр, хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргахыг зөвшөөрч буй эсэхийг заавал тусгаж, хуудас бүрт гарын үсэг зурж, огноог бичсэн байна./

·Төрийн албан хаагчийн анкет

·Шүүгчийн албан тушаалд томилоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт / Эрүүл мэндийн үзлэгийн маягтыг www.judcouncil.mn-мэргэшлийн хороо- нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг хэсгээс авах боломжтой./

·Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлж, өргөдөлд хавсаргах. Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэнэ тооцно.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 100 дугаар тушаалаар зарласан Анхан шатны зарим шүүхийн шүүгчийн 40 сул орон тооны талаарх мэдээлэлтэй www.judcouncil.mn-эрх зүйн акт- хэсэгт хандан танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70008041, 327697 утаснаас авна уу.

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2015.07.08

Нийтэлсэн khangai   Үзсэн: 3 150  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031