Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-12-12

"Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү

Шүүхийн ерөнхий зөвлөл МҮОНТ-тэй хамтран бэлтгэсэн "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү. Шүүхийн ачаалал сэдвээр бэлтгэсэн уг нэвтрүүлэг 2019.12.09-ний өдөр МҮОНТ-ийн нэгдүгээр сувгаар олон нийтэд хүрсэн юм. 
Дэлгэрэнгүй
2019-11-20

Анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалт зохион байгуулах тухай

Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигч нь Эрүү, Иргэн, Захиргаа, Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалын төрлөөр сонгон бүртгүүлж, шалгалтад оролцоно.      Шүүгчийн сул орон тоо зарлагдсан тохиолдолд нөөцөд бүртгэгдсэн хуульч тухайн нэр дэвшсэн /Эрүү, Иргэн, Захиргаа, Сум дундын/ шүүхийн шүүгчийн албан тушаалын сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болохыг
Дэлгэрэнгүй
2019-11-06

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томиллоо

  Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дүгээр зарлигаар Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр (2019.11.06) Шүүхийн ерөнхий зөвлөлд хүрэлцэн ирж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн
Дэлгэрэнгүй
2019-11-01

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг чөлөөлж, Л.Атарцэцэгийг гишүүнээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 194, 195 дугаар зарлигаар тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүний албан ...
Дэлгэрэнгүй
2019-10-02

ХБНГУ-аас Монголын шүүхийг цахимжуулахад 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ

ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн шүүхийн программ хангамж, цахимжилтын хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлээд 1.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэжээ. Энэхүү дэмжлэгийг шүүхийн цахимжилтын өнөөгийн түвшнийг хамгаалах, аюулгүй ажиллагааг хангахад зориулахыг мөн хүссэн байна. ХБНГУ-ын Засгийн газрын 1.5 тэрбум төгрөгийн тусламжийг
Дэлгэрэнгүй
2019-09-25

Шүүхийн захиргааны ажилтныг 2020 оноос АНУ-д сургалтад хамруулна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг "Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгуулсан явдал байлаа. Тус Санамж
Дэлгэрэнгүй
2019-05-30

Проф. Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа

- Шүүхийн салбарт миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй. Цаг хугацаа харуулна - Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе.
Дэлгэрэнгүй
2019-05-30

ТАЛАРХАЛ

        Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулийн байгууллага болох Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр хуульд заасан 2 бүрэн эрхийн хугацаанд ажиллалаа.
Дэлгэрэнгүй
2019-05-27

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох ажиллагааны товыг тогтоолоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор баталсан "Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комисс өнөөдөр (2019.05.27) анхны хуралдаанаа хийлээ.       Тус хуралдаанаар анхан
Дэлгэрэнгүй
2019-03-18

Н.Лүндэндорж: Шүүгчийн хараат бус байдал нь хууль бус үйлдэл, хариуцлагаас нуугдах хана хэрэм биш

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед тантай ярилцсангүй. Танай салбараар сонин сайхан юу байна даа? -Бидний бүрэн эрхийн хугацаа дуусах гэж буйтай холбогдуулан зургаан жилд хийсэн ажлаа нэгтгэн, дүгнэж
Дэлгэрэнгүй
2019-03-14

Суурь шалгалтын үнэлгээ гарлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 183 дугаар тушаалаар зарласан анхан шатны шүүхийн шүүгчийн шалгалтын суурь шалгалтын үнэлгээтэй танилцан уу. Суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигчид 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс тусгай шалгалтад оролцоно.
Дэлгэрэнгүй
2019-03-11

Бодлогын баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт оролцогчдыг бүртгэж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолоор баталсан "Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”, Засгийн газрын 2018 оны 294 дүгээр тогтоолд тус тус заасны дагуу "Монгол улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлого”-ын төслийн хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр зохион
Дэлгэрэнгүй
2019-03-06

Монгол Улсын шүүхийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийн төсөлд санал авах тухай

Шүүхийн ерөнхий зөвлөл Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, эдгээрийн хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2015 оны 105, 2016 оны 19 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын 2000 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үнэлгээ гаргалаа. Тус үнэлгээний
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031