Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-05-2018, 11:49   Хэсэг: Онцлох мэдээ   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөний зөвлөмж гарлаа

 

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.


Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын болон Орхон, Дархан-Уул, Төв аймгийн анхан шатны шүүхүүдэд 2018 онд шүүх хуралдаанд оролцсон нийт 112 иргэдийн төлөөлөгч, Монголын үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын олон улсын ба үндэсний арбитрийн төлөөлөл зэрэг нийтдээ 120 гаруй төлөөлөгчид оролцож, шүүн таслах ажиллагаа дахь иргэдийн төлөөлөгчийн оролцооны ач холбогдол, хөгжлийн хандлага, хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн үзэл бодол саналаа нэгтгэж, зөвлөмж гаргасныг Улсын их хурал, Засгийн газар, Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороонд тус тус хүргүүллээ.


Нийтэлсэн zolboo   Үзсэн: 382  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930