Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2018-12-25

Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182 дугаар тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалт 
Дэлгэрэнгүй
2018-12-25

Shuugch-songon.mn програмын нүүр хуудсанд мэдээлэл байршуулдаг боллоо

    Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцогч нь shuugch-songon.mn цахим хуудсаар бүртгүүлж, мөн тус програмын орчинд шалгалт гүйцэтгэдэг. Програмын нүүр хуудсанд 2014 оноос хойш шүүгчийн албан тушаалын сул орон тоо зарласан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаал, нэр дэвшигчийн шалгалтын үнэлгээ гаргасан Шүүхийн мэргэшлийн хорооны тогтоолыг бүрэн байршуулж, хүссэн хэн бүхэн харах
Дэлгэрэнгүй
2018-12-07

Н.Лүндэндорж: Шүүхийн үйл ажиллагааны хүртээмжийг дээшлүүлнэ

Шүүхийн тамгын газруудын 2018 оны ажлын үр дүнг хэлэлцэж, Төсвийн ерөнхийлөн захирагчтай 2019 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр (2018.12.07) боллоо. Энэ үеэр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж шүүхийн захиргааны байгууллагын 2018 оны ажлын үр дүнг дүгнэж, ирэх оны зорилтоо танилцууллаа.          
Дэлгэрэнгүй
2018-12-03

Шүүгчид нэр дэвшигчийн талаар олон нийтээс мэдээлэл хүлээн авах тухай

  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт "Нэр дэвшигчийн талаар олон нийтээс хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, бодитой санал дүгнэлт гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба танилцуулна” гэж заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 121 дүгээр тушаалаар
Дэлгэрэнгүй
2018-11-27

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга БНХАУ-ын Ардын дээд шүүхэд айлчилж байна

  Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 26-аас БНХАУ-д  ажлын айлчлал хийж байна. Ажлын айлчлалын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга өчигдөр БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Шүүн таслах хорооны орон тооны гишүүн Ху Юунь Тэнгтэй уулзалт хийж, Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мөн Үндэсний шүүгчдийн коллежийн
Дэлгэрэнгүй
2018-11-01

“Салбар дундын мэдлэг: Үнэт цаасны зах зээл” сургалтын тов өөрчлөгдлөө

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2018оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан Салбар дундын мэдлэг: "Үнэт цаасны зах зээл” сургалт Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар "Ажлын өдөр шилжүүлэх тухай” тогтоол гарсны улмаас хойшилж, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Иймд мэдүүлэг хүлээн
Дэлгэрэнгүй
2018-10-30

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ярилцлага 2018 оны 11 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар зарласан зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчтэй хийх болсныг мэдэгдэж байна.     Жич: Нэр дэвшигчид ярилцлагын хуваарийг
Дэлгэрэнгүй
2018-10-15

Шүүгчийн сонгон шалгаруулалтын мэдээ

  Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын тус тус 1, зарим Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад нэр дэвшигчийн баримт
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031