Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2015-05-04

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр боллоо. Хуралдаанаар 3 үндсэн асуудал хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны дүрэм шинэчлэн батлах тухай, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн тамгын газрын
Дэлгэрэнгүй
2015-05-01

Хамтран ажиллах гурван талт гэрээ байгууллаа

Шүүхийн захиргааны ажилтны сургагч багш нарыг бэлтгэх 3 өдрийн сургалтад шүүгч, шүүхийн захиргааны нийт 26 ажилтан хамрагдан сургалтын заах арга зүй, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.  
Дэлгэрэнгүй
2015-05-01

Хууль зүйн яамнаас боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн ажлын хэсэгт урьж байна

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Хууль зүйн яамнаас боловсруулсан Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөлд санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй шүүгчид, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд саналаа доорх маягтыг бөглөж, ulzii@judcouncil.mn гэсэн хаягаар 2015 оны 05 дугаар сарын 05-ний дотор ирүүлнэ үү. /Маягт ЭНД
Дэлгэрэнгүй
2015-05-01

Орон нутагт зохион байгуулах сургалтын хөтөлбөрийн тухай

Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур болон Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд зохион байгуулах сургалтад оролцогчдын мэдүүлгийг хүлээн авах хугацаа 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болно. Сургалтад оролцох хүсэлтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд мэдүүлгээ Шүүгчийн сургалт хариуцсан референт С.Алтанхуягийн altankhuyag@judcouncil.mn хаягаар ирүүлнэ үү.   
Дэлгэрэнгүй
2015-04-30

Олон нийттэй харилцах мэргэжилтнүүд зөвлөлдөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс өнөөдөр Нийслэл дэх шүүхүүдийн Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдтэй шүүхийн мэдээллийн ил тод,нээлттэй байдлын талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг
Дэлгэрэнгүй
2015-04-29

“Шүүх засаглал” радио нэвтрүүлэг хүлээн авч сонсоорой

Шүүхийн ерөнхий зөвлөл, МҮОНР-ийн "Хурд” агентлагтай хамтран бэлтгэдэг "Шүүх засаглал” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг "Шүүхэд мэдүүлэх эрх” сэдвээр бэлтгэлээ. Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 2-ны 19.45 цагт, давталтыг 5 дугаар сарын 3-ны 14.10 цагаас тус тус МҮОНР-ийн эфирээр хүлээн авч сонсоно уу.
Дэлгэрэнгүй
2015-04-29

“Иргэдийн төлөөлөгч” сэдэвт хэлэлцүүлэг хүлээн авч үзнэ үү

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс, ТВ-5 телевизтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ удаагийн нэвтрүүлгийг "Шүүхийн иргэдийн төлөөлөгч” сэдвээр хамтарч зохион байгуулсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаяр, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн
Дэлгэрэнгүй
2015-04-28

Шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах сургалтыг зохион байгуулж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль, УИХ-ын тогтоолын талаар танилцуулах сургалтыг (introductory training) анхан болон давж заалдах шатны бүх шүүгчдэд зориулан зохион байгуулж байна. Сургалтаар УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн ерөнхий танилцуулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн
Дэлгэрэнгүй
2015-04-28

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Ч.Нармандах: Багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүгчдийн ёс зүйд ахиц гарсан

Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргагчдын тоо өмнөх жилийнхээс ихэссэн нь ил тод, нээлттэй байдлын эерэг нөлөө гэж Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга ярьж байна.Тус хороонд шүүгчийн эсрэг гомдол гаргагчид сэтгэлийн хөөрлөөр хандах, зарим иргэдийн нэрийг барьж өмнөөс нь асуудал үүсгэх явдал ч гардаг аж. Тиймээс ёс зүйн хорооны гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу боловсронгуй
Дэлгэрэнгүй
2015-04-28

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Сонгон шалгаруулалт болох өдөр: 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын шүүхийн байр. Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа: 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 08 цагаас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 17 цаг хүртэл Бүртгүүлэгчид тавигдах шаардлага: 1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх 2. Дээд боловсролтой байх 3. Ял шийтгэлгүй байх
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930