Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2015-04-09

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд ажиллалаа

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч болон тамгын газрын албан хаагчидтай 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд уулзаж "Шүүхийн шинэтгэл-2014” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, шүүхийн шинэтгэл түүний үр дүнгийн талаар танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Мөн Тамгын газрын
Дэлгэрэнгүй
2015-04-08

ШЕЗ-ийн гишүүн Б.Сарантуяа тэргүүтэй ажлын хэсэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа тэргүүтэй Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах референт Ш.Одгэрэл, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Г.Мөнхтуяа, Захиргааны удирдлагын мониторинг хариуцсан ахлах референт С.Санчир, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Ц.Энхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2015 оны 04 дүгээр сарын 06-аас эхлэн 2015 оны 04 дүгээр
Дэлгэрэнгүй
2015-04-08

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллалаа

2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах референт Ш.Одгэрэл нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ажиллалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс
Дэлгэрэнгүй
2015-04-08

Шүүхийн цахим сан иргэдэд улам ойртож, шинэчлэгдлээ.

Өдөрт дунджаар 10,000 хүн ханддаг Шүүхийн цахим санд өнөөдрийн байдлаар 150,000 шийдвэр байршсанаас гадна шүүх хуралдааны зар, шүүхүүдийн хаяг, байршил, утас, факс, и-мэйл, цахим хуудас, хэргийн харъяалал зэрэг мэдээллийг багтааж байгаа бөгөөд хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлээд байна. Энэхүү нэмэлт шинэчлэл нь аль шүүхэд хандахаа мэдэхгүй байгаа иргэдэд хөтөч болж, эрүү,
Дэлгэрэнгүй
2015-04-08

Шүүхийн захиргааны ажилтны сургагч багшийн сонгон шалгаруулалтын дүн гарлаа

  ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ СУРГАГЧ БАГШИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦСЭН ОРОЛЦОГЧДЫН НЭРС   2015.04.07 № Овог нэр Албан тушаал 1 Довдон Очмандах Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч 2 Панди Долгормаа Иргэний хэргийн
Дэлгэрэнгүй
2015-04-08

Шүүгчийн ганцаарчилсан сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сургалтыг олон хувилбарт болон сонголтот тогтолцоонд шилжүүлэх зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд "Шүүгчийн ганцаарчилсан сургалт”-ыг зохион байгуулж эхэллээ. Сургалт нь шүүгчид судалгаа, эрдэм шинжилгээний ажлын шинэ санаа, санаачлагаа бодитойгоор хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, шүүгч бие даан суралцах нөхцөл, боломжийг
Дэлгэрэнгүй
2015-04-08

Шүүхийн архивчид сургалтад хамрагдаж байна

Шүүхийн ерөнхий зөвлөл, Архивын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй "Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй", "Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх арга зүй, зохион байгуулалт" сэдэвт сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ. Сургалтад анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн нийт 47 архив, бичиг хэргийн эрхлэгч нар
Дэлгэрэнгүй
2015-04-07

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нэгдсэн үнэлгээг олон нийтэд танилцуулах нь

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.1_ Шүүхийн мэргэшлийн хорооны дүрмийн 3.1.1, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 10 дугаар зүйлийн 10.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
Дэлгэрэнгүй
2015-04-06

Улсын дээд шүүхийн танхимын тэргүүдэд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 51 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Т.Уранцэцэгийг, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Х.Сонинбаярыг тус тус томилсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж болон гишүүн Д.Дамдин-Од, Б.Сарантуяа, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнчимэг нар өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын
Дэлгэрэнгүй
2015-04-06

Шүүхэд баярлалаа...

Шүүхээр үйлчлүүлж шүүн таслах ажиллагаа, үйлчилгээний шуурхай байдал, боловсон харьцаанд нь талархсан Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны өндөр настан Н.Одгэрэл, улсад ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон Багануур дүүргийн иргэн Л.Вандандорж нар бидэнд хандсан юм. Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийн нэгээхэн хэсэг болох эдгээр иргэдийн сэтгэгдлийг нэмэр хачиргүй та бүхэнд
Дэлгэрэнгүй
2015-04-03

БҮХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАРТ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

    Журмын төсөлд санал авах тухай "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, хүлээн авах, бүртгэх, шилжүүлэх, хадгалах журам”-ын төслийг танилцуулж байна. Энэхүү журмын төслийг шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудад танилцуулж, саналыг авах ажлыг зохион байгуулж саналаа бичгээр гаргаж tuvshinjargal@judcouncil.mn цахим хаягаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн
Дэлгэрэнгүй
2015-04-03

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр боллоо. Хуралдаанаар 4 үндсэн асуудал хэлэлцэж, (1) Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Улсын Их Хуралд танилцуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай, (2) Шүүхийн тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлөх тухай, (3) Шүүхийн тамгын газрын даргын албан
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031