Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2014-10-30

Нөлөөллийн мэдүүлэг сэдэвт “Дэнс” нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутамд бэлтгэн хүргэдэг "Дэнс” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг "Нөлөөллийн мэдүүлэг” сэдвээр бэлтгэлээ. "Дэнс” нэвтрүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 30-ны 17.40 цагт ТВ-5 телевизээр, 21.00 цагт KMG телевизээр тус тус хүлээн авч үзнэ үү. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Дэлгэрэнгүй
2014-10-29

“Мэдээллийн цаг”-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор 14 хоног тутамд "Мэдээллийн цаг”-ийн үйл ажиллагааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. "Мэдээллийн цаг”-ийн нээлт 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот хурлын танхимд зохион байгуулагдах тул нийт ажилтнууд идэвхитэй оролцоно уу. Анхны хүндэт зочноор Шүүхийн ерөнхий
Дэлгэрэнгүй
2014-10-28

“Шүүхийн мэдээлэл, технологийн шинэчлэл” радио нэвтрүүлэг хүлээн авч сонсоорой

  Шүүхийн ерөнхий зөвлөл, МҮОНР-ийн "Хурд” агентлагтай хамтран "Шүүх засаглал” радио нэвтрүүлэг бэлтгэдэг билээ. Энэ удаагийн нэвтрүүлгийг "Шүүхийн мэдээлэл технологийн шинэчлэл” сэдвээр бэлтгэлээ. Та бүхэн http://mnb.mn/i/36177 линк дарж сонсоно уу. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  
Дэлгэрэнгүй
2014-10-27

Шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт, семинар болж байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөлтэй хамтран шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан сургалт, семинарыг 2014 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.   Сургалтыг ХБНГУ-ын Франкфурт хотын Анхан шатны шүүхийн Сургалтын албан дарга хатагтай
Дэлгэрэнгүй
2014-10-27

Шүүгчийн алх дуугарсны дараа

Онгоцны нисгэгч, шүүгч, эмч нар бол алдах эрхгүй мэргэжилтэй хүмүүс. Ялангуяа цохьсон алхаараа нэгийг гомдоож, нөгөөг баярлуулж, хүний амьдралыг шийддэг шүүгч нарт алдах эрх бүр ч байхгүй. Олон нийт бүхлээрээ харааж, албан тушаалтнууд дарамталж байсан ч, өнгө мөнгөөр урамшуулах гэж оролдсон ч шүүгч шударга үнэний талд зогсч, алх нь зөв газраа тасхийж байх ёстой. Өөрт нь ирэх бүх эрсдэлийг
Дэлгэрэнгүй
2014-10-27

“Шүүх засаглал” радио нэвтрүүлэг хүлээн авч сонсоорой

Шүүхийн ерөнхий зөвлөл, МҮОНР-ийн "Хурд” агентлагтай хамтран бэлтгэдэг "Шүүх засаглал” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг "Эвлэрүүлэн зуучлал” сэдвээр бэлтгэлээ. Та бүхэн энэхүү нэвтрүүлгийг энд дарж хүлээн авч сонсоно уу. Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Дэлгэрэнгүй
2014-10-24

Судалгааны семинарыг зохион байгуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс салбар эрх зүй, процессын эрх зүй, шүүх судлалын тулгамдсан асуудлаар бодлогын судалгаа хийж, үр дүнг судалгаа шинжилгээний эргэлтэд оруулах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, судлаачдад танилцуулах ажлын хүрээнд судалгааны семинарыг долоо хоног бүрийн баасан гаригт зохион байгуулж байгаа билээ. 2014 оны 10
Дэлгэрэнгүй
2014-10-24

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр боллоо. Хуралдаанаар (1) "Эвлэрүүлэн зуучлагчийг сонгон бүртгэх тухай”, (2) "Шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай”, (3) "Тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” тогтоолын төслүүдийг тус тус
Дэлгэрэнгүй
2014-10-24

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЖ, ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

тавигдах шаардлага: Боловсрол: Хууль зүйн ухааны доктороос доошгүй зэрэгтэй байх Мэргэжил: Эрх зүйч         Туршлага: Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Зургаадугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930