Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2014-12-31

2015 оны 1 дүгээр сард зохион байгуулагдах Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 200, 204 дүгээр тушаалаар зарим анхан шатны шүүхийн 3 шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Нийт 36 хүн шүүгчид нэр дэвшигчээр бүртгүүлэхээр өргөдөл, холбогдох баримт бичгээ ирүүлсэн. Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 2 дугаар
Дэлгэрэнгүй
2014-12-31

МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Та бүхэнд золгон ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм ариун үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.          
Дэлгэрэнгүй
2014-12-30

Дорнод аймгийн шүүхийн Тамгын газрын дарга Г.Адьяасүрэн: Шүүхийн шинэтгэл эрчимжиж, энэ зүгт чиглэсэн иргэдийн итгэл дээшилж байна

Монгол улсын бүх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд чуулж, энэ жилийн шүүхийн шинэтгэлийн хүрээнд өрнөсөн ажлуудаа нэгтгэн дүгнэж, ярилцсан томоохон үйл явдал саяхан болж өнгөрлөө.
Дэлгэрэнгүй
2014-12-30

"Төрийн албаны тэргүүний ажилтан" цол, тэмдгээр шүүхийн салбараас 33 хүнийг шагналаа

"Төрийн албаны тэргүүний ажилтан" шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Эрдэнчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар тус шагналыг нэр бүхий шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад гардуулж баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Энэхүү хүндтэй шагналыг төрийн албанд 18-аас дээш жил үр
Дэлгэрэнгүй
2014-12-26

Шүүхэд баярлалаа сэдвээр...

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 11-р шүүхээр үйлчлүүлсэн иргэн Б.Оюунбаяр шүүхийн үйлчилгээний талаархи сэтгэгдлээ бидэнтэй хуваалцахыг хүссэн юм. Монгол улсын шүүх шударга, нээлттэй ажиллаж чаддаг юм байна, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь хуулийн дагуу явагддагт "Баярлалаа" гэж талархал илэрхийлэх соёл иргэдэд дутагдаж болохгүй хэмээн тэрбээр яриагаа эхлэв. Шүүхийн шинэтгэл,
Дэлгэрэнгүй
2014-12-24

Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

"Шүүхийн тухай багц хууль" хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд шүүхийн шинэтгэлд өрнөж буй өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүх ба олон нийт” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарлаж, дүгнэлээ. 
Дэлгэрэнгүй
2014-12-24

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж: 2015 он шүүгч рүү, тэдний оюун санаа, хариуцлага, ёс зүй, мэдлэг боловсрол руу хандсан жил байх болно.

Төсвийн ерөнхийлөн захирагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, төсвийн шууд захирагч нартай 2015 оны Үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаанд хэлсэн үгийг та бүхэнд хүргэж байна.
Дэлгэрэнгүй
2014-12-24

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажил хэргийн нэр хүндийг сэргээлээ.

"Өдрийн сонин"-ы 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №237 дугаарт өмгөөлөгч Г.Нацагдорж "Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийг хянадаг, шүүхэд нөлөөлдөг болсон” нэртэй ярилцлага өгснийг Шүүхийн ерөнхий зөвлөл "Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүхийн захиргааны байгууллагын ажил хэргийн нэр хүндэд халдаж,  
Дэлгэрэнгүй
2014-12-23

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хуралдаанаар 2 үндсэн асуудал хэлэлцсэнээс (1)”Шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай”, (2)"Өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” тогтоолын
Дэлгэрэнгүй
2014-12-22

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн тамгын газруудын 2014 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлагууд, 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга оролцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Тамгын газрын дарга нартай уулзах үеэрээ "2015 оныг төсвийн
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арваннэгдүгээр сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930