Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2014-09-05

НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

  Шүүгчийг сонгон шалгаруулах журмын 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 60 онооноос дээш үнэлгээ авсан тохиолдолд Шүүхийн мэргэшлийн хорооны /цаашид "Мэргэшлийн хороо” гэх/ нэгдсэн үнэлгээнд тэнцсэн, 60 онооноос доош оноо авсан тохиолдолд тэнцээгүй гэж үзнэ.
Дэлгэрэнгүй
2014-09-05

Хүлээн авч үзнэ үү

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Ийгл” телевизийн зочны цагт уригдаж шүүхийн шинэтгэлийн талаар ярилцлаа. Та бүхэн энэхүү "Зочны цаг” нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
Дэлгэрэнгүй
2014-09-05

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Шүүхүүдэд видео хурлын тоног төхөөрөмж нийлүүлэх Тендер шалгаруулалтын дугаар: ШВХТТ-05/2014   Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос Шүүхүүдэд видео хурлын тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж,
Дэлгэрэнгүй
2014-09-04

НӨӨЦӨД БҮРТГЭГДСЭН НЭР ДЭВШИГЧ БОЛОН ШИНЭЭР БҮРТГҮҮЛЭХ НЭР ДЭВШИГЧДИЙН АНХААРАЛД

  Нэр дэвшигч та шүүгчийн сонгон шалгаруулалттай холбогдуулан өөрийн эцэг /эх/-ийн нэр, нас, хүйс, мэргэжил, боловсрол, албан тушаал, ажлын газрын хаяг, хөдөлмөрлөсөн байдал зэрэг мэдээллийг нийтэд мэдээлэхийг зөвшөөрч байгаа тохиолдолд дараах загварын дагуу зөвшөөрөл гарган сонгон шалгаруулалтын бүртгэлийн системд оруулна уу. Харин нөөцөд бүртгэгдсэн нэр дэвшигч дахин нэрээ дэвшүүлэх
Дэлгэрэнгүй
2014-09-04

Шүүгчийн сонгон шалгаруулалтанд шинээр бүртгүүлэгчдийн анхааралд

                2014 оны 9 дүгээр сард зохион байгуулагдах Шүүгчийн сонгон шалгаруулалтанд нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтанд бүртгүүлэхдээ "Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-д 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрүүдэд явагдах сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх шаардлагатайг мэдэгдэе.     ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН
Дэлгэрэнгүй
2014-09-03

ШҮҮХ БАЙГУУЛЛАГЫН СУДАЛГАА

  Шүүх эрх мэдлийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чадавх, үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хийгддэг ээлжит цогц судалгааг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг /GIZ/-ээс 2014 оны 5 дугаар сард хийжээ.Энэ судалгаа нь Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш хийгдсэнээрээ онцлог бөгөөд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон "Шүүхийн байгууллагын
Дэлгэрэнгүй
2014-09-02

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Шүүхээс иргэдэд үзүүлэх шударга ёсны үйлчилгээг чирэгдэлгүй, ухаалаг болгох зорилгоор шүүхийн зарлан дуудах, мэдэгдэх хуудас, албан бичиг, шүүхийн шийдвэрийг иргэд, байгууллагад шуурхай хүргэх, хялбар ажиллагаатай болгох зайлшгүй шаардлага тулгардаг.   Тиймээс шуудангийн соёлыг шүүхэд бүрэн нэвтрүүлэх зорилтын хүрээнд дээрх хүндрэлтэй асуудлыг "Монгол шуудан" ТӨХК-ийн туршлага, дэд бүтэц,
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031