Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2019-12-03

Шүүгчид Тайваньд туршлага судалж байна

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайваний Шүүхийн ерөнхий газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд Тайваний шүүгчдийн академид туршлага солилцох 14 дэх удаагийн сургалт 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эхэлсэн. Энэ удаагийн сургалтаар онлайн хэрэг мэдүүлэх систем болон цахим лавлагаа, шүүхээс олон нийттэй хэрхэн харилцаж, хамтран ажилладаг,шүүхэд
Дэлгэрэнгүй
2019-12-03

"Иргэн-2014" нэгдсэн системийг хөгжүүлэх ажлын хэсэг байгуулагдав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 130, 139 дүгээр тушаалаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны "Иргэн-2014" нэгдсэн системд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын даалгаврыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр томилогдсон бөгөөд бүрэлдэхүүнд нь шүүгч, шүүхийн
Дэлгэрэнгүй
2019-12-03

Зарим шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна

Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг нараар ахлуулсан ажлын хэсэг зарим шүүхийн Тамгын газарт хяналт-шинжилгээ хийж байна. Ажлын хэсэг шүүхийн захиргааны үйл ажиллагааг удирдах, шүүгчийн хараат бус байдлыг хангаж хамгаалах, шүүхийн хүний нөөцийг удирдах болон төсөв санхүү,
Дэлгэрэнгүй
2019-12-02

"Амь торгоогч"

"АМЬ ТОРГООГЧ” Алх цохихын өмнө шүүгч юу боддог бол. Эсвэл бусдын амьдралыг бодох ч үгүй "Монгол Улсын нэрийн өмнөөс...” уншчихдаг болов уу. Энэ асуултад хариулт хайн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо.   Гэрэл зургийг MPA.mn   Надад амьдралаа яриад суух шүүгч олох тун бэрх. Хэрэг, зорилгоо учирласаар тус гурван шүүхийн
Дэлгэрэнгүй
2019-11-29

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй танилцана уу

    Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг нотлон баталгаажуулсан юм. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://www.legalinfo.mn/ цахим санд Монгол
Дэлгэрэнгүй
2019-11-28

"Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа" шторк хүлээн авч үзнэ үү

Иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн жилд зориулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас "ХҮРТЭЭМЖТЭЙ ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г иргэн бүрт хүргэхийг зорин ажиллаж байна. Энэ удаад "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны талаарх 2 дахь шторкоо дохионы хэлмэрчтэйгээр хүргэж байгааг хүлээн авч үзнэ үү.
Дэлгэрэнгүй
2019-11-25

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд ноён Ахмет Язалыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлж байгааг онцлоод, найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй
Дэлгэрэнгүй
2019-11-25

Цахим лавлагааны системийг шүүхэд танилцууллаа

"Шүүхийн цахим лавлагааны систем”-ийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.11.25) танилцууллаа. Уг системийг шүүхэд нэвтрүүлснээр Төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-д байгаа иргэн, хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг шүүгчийн захирамжаар татан авч, нотлох баримаар ашиглах боломж бүрдэх юм.
Дэлгэрэнгүй
2019-11-25

Шатрын тэмцээнд “Шүүхийн баг” гутгаар байр эзлэв

  Тагнуулын ерөнхий газрын нэрэмжит "Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээнд "Шүүхийн баг” гутгаар байр эзэллээ. Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ой, Их Эзэн Чингис хааны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан уг тэмцээнд УИХ-ын тамгын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Прокурорын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,
Дэлгэрэнгүй
2019-11-25

ОХУ-ын Эрхүү мужийн эвлэрүүлэн зуучлалын төвтэй хамтран сургалт зохион байгуулна

     Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, ОХУ-ны Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төв хамтран 2019 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд сургалт зохион байгуулах гэж байна.    Тус сургалтаар Эрхүү мужийн Эвлэрүүлэн зуучлалын төвийн дарга Марианна Николаевна,
Дэлгэрэнгүй
2019-11-25

Ш.Отгонцэцэг: Шүүгчийн ажлын ачаалал хэрээс хэтэрсэн хэмжээнд нэмэгдсэн

Шүүгчийн ажлын ачаалал, орон тооны талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэгтэй ярилцлаа. -Шүүхийн төсөвт 20 шүүгчийн орон тоо нэмэгдэхээр тусгагджээ. Шүүгчдийн ажлын ачаалал, орон тооны өнөөдрийн бодит байдал ямар байна вэ?
Дэлгэрэнгүй
2019-11-22

Монгол Улсын шүүхэд 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий төхөөрөмж хүлээлгэж өглөө

ХБНГУ-ын Засгийн газраас шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалахад 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд "Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ээс 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэдээллийн аюулгүй байдлын цогц төхөөрөмжийг өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэн өглөө. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, О.Амгаланбаатар
Дэлгэрэнгүй
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031