Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/


 

НАНЗАДДОРЖИЙН ЛҮНДЭНДОРЖ
 
Мэргэжил:
Философич, эрх зүйч.
1980-1985 онд Монгол Улсын Их сургуулийг философич, нийгмийн ухааны багш мэргэжлээр, 1995-1997 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн.
 
Эрдмийн зэрэг:
Философийн ухааны доктор (PhD), Хууль зүйн шинжлэх ухааны доктор(ScD).
1990-1993 онд ОХУ-ын Москва хотод Удирдлагын Академийн аспирантурт суралцаж докторын зэрэг,
2003 онд Монгол улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх хууль зүйн ухаанаар докторын зэрэг хамгаалах коммиссд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
 
Эрдмийн цол:
МУИС-ийн Профессор МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2004 онд дэд професср цол. 2012 онд профессор цол олгосон.
 
Мэргэжлийн үйл ажиллагаа:
1996-1999 онд Шүүхийн мэргэжлийн хорооны гишүүн, 2002-2008 онд Шүүхийн сахилгын хорооны гишүүн,
1995-2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн эрдэмтэн мэргэжилтний зөвлөлийн гишүүн, 2009 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх,
1999- 2013 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
2000-2010 онд Хууль зүйн ухаанаар болон улс төрийн ухаанаар доктор хамгаалах зөвлөлийн гишүүн,
2007-2010 онд Хууль зүйн докторантурын хорооны дарга, Хууль зүйн шинжлэх ухаанаар доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн, "Эрх зүй", "Монголын төр, эрх зүй", "Хууль дээдлэх ёс" зэрэг сэтгүүлийн эрхлэгч, орлогч эрхлэгч зөвлөлийн гишүүн.
 
Ажлын туршилга:
1972-1974 онд Хөвсгөл аймаг Цэцэрлэг суманд малчин
1974-1977 онд Хилийн цэргийн 0151-р ангид хугацаат цэргийн албан хаагч,
1977-1980 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Клубын эрхлэгч,
1985-1990 онд МАХН-ым Төв Хорооны "Намын амьдрал" сэтгүүлд редактор,
1994-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
1999 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд захирал, тэнхмийн эрхлэгч,
2012-2013 онд Хууль зүйн сайдын зөвлөх, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,
2013 оны 5 дугаар сарын 07 -ны өдрөөс Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.
 
и-мэйл: lundendorj@judcouncil.mn
 
 
 
Шүүхийн захиргааны тухай хуулиас...
 
18 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн даргын бүрэн эрх
               
18.1.Ерөнхий зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.1.1.Ерөнхий зөвлөлийн ажлын албыг ерөнхий удирдлагаар хангах;
18.1.2.Ерөнхий зөвлөлийг төлөөлөх,бүрэн эрхэдээ хамаарах асуудлаарааЕрөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох бусад байгууллага, албан тушаалтантай харилцах;
18.1.3.Улсын Их Хурлын нэгдсэн болонБайнгын хорооны хуралдаан, Засгийн газрын хуралдаанд Ерөнхий зөвлөлийн байр суурийг илэрхийлэх, асуудлыг шийдвэрлүүлэх;
18.1.4.Ерөнхийзөвлөлийн хуралдааныг товлох, даргалах, хуралдааны бэлтгэл, түүний шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
18.1.5.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;                     
18.1.6.Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, шүүхийн тамгын газрын даргад нэр дэвшүүлэх;
18.1.7.Ерөнхий зөвлөлийн дарга нь Ерөнхий зөвлөлийн ажлын алба, аймаг, нийслэл, сум, сум дундын, дүүргийн болон дагнасан шүүхийн төсвийн ерөнхийлөн захирагч байна;
18.1.8.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчиджил бүр танилцуулах;
18.1.9.Ерөнхий зөвлөлийн ажлын тайланг бүх шатны шүүхэд хүргүүлэх;
                     
18.1.10.Ерөнхий зөвлөлийн гишүүнийг энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан үндэслэлээр чөлөөлөх, огцруулах тухай саналыг тухайн нөхцөл бий болсноос хойш ажлын 10 өдрийн дотор томилсон байгууллагад мэдэгдэх;
18.1.11.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
         18.2.Ерөнхий зөвлөлийн дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.
         18.3.Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ.
             18.4.Ерөнхий зөвлөлийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Долоодугаар сар 2017    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31