Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн захиргааны тухай хуулиас...


17 дугаар зүйл.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх


17.1.Ерөнхий зөвлөлийн гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцах;

17.1.2.Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;

17.1.3.Ерөнхий зөвлөлийн хуралдаанд таслах эрхтэй оролцох;

17.1.4.Ерөнхий зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангуулах;

17.1.5.Ерөнхий зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулахаар шаардах;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.


17.2.Ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүний цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.


 


Дашзэвэгийн Эрдэнэчулуун


 

Улаанбаатар хотод төрсөн.
1984-1990 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр.
1980-1983 онд Ардын армийн 014 дүгээр ангид хугацаат цэргийн албан хаагч
1983-1984 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан

 

1990-1991 онд Улаанбаатар хотынУлсын нотариатын конторт улсын нотариатч

1991-1992 онд Улаанбаатар хотын Улсын нотариатын конторт эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч

1992-1994 онд Улаанбаатар хотын Улсын нотариатын конторт эрхлэгч

1994-1997 онд Нийслэлийн нотариатын газрын дарга

1997-1998 онд Гадаад худалдааны арбитрт арбитрч

1998-1999 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд боловсон хүчний асуудал хариуцсан мэргэжилтэн

1999-2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албанд хүний нөөц сургалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

2000-2013 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга

2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

 

и-мэйл:erdenechuluun@judcouncil.mn

 



Володягийн ОЮУМАА (PhD)

 

Мэргэжил:

Хуульч, нягтлан бодогч

1994-1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;

1996-1999 МУИС-ийн Олон Улсын харилцааны дээд сургууль. Англи хэлний хэлмэрч;

1998-1999 МУИС-ийн Хууль зүйн сургууль. Хууль зүйн ухааны магистр;

1999-2000 МУИС-ийн Дээд сургуулийн сэтгэл судлал, сургалтын онол, арга зүйн багшийн дээд курс;

2008-2009 Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль. Төрийн удирдлагын менежер.

2010 МУИС-ийн докторантур төгсөж, Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

2011-2015 МУИС-ийн Бизнесийн сургууль. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж бизнесийн удирдлагын бакалавр

 

Эрдмийн зэрэг:

Хууль зүйн ухааны доктор (PhD).

2010 онд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

 

Эрдмийн цол:

МУИС-ийн Дэд профессор. МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр 2014 онд дэд професср цол олгосон.

 

Мэргэжлийн үйл ажиллагаа:

1999-2017.05 МНТ-ын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн.

2003-2011 онд МӨХ-ны гишүүн.

2009-2015.06.15 Хууль зүйн яамны дэргэдэх Нотариатын мэргэшлийн хорооны гишүүн.

2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, "Эрх зүй", "Хууль дээдлэх ёс" сэтгүүлийн зөвлөлийн гишүүн.

2013 оноос МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн.

2012.01-2012.03 ХБНГУ-ын Humburg дахь Max Planck Institute for Comparative and International Private Law-д зочин судлаач.

2013 оноос Хүмүүнлэгийн их сургуулийн харьяа Билиг дээд сургууль, Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн.

2013 оноос Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хорооны гишүүн, 2016 оноос Зөвлөлийн гишүүн.

2013 оноос БСШУЯ-ны сайдын тушаалаар "Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн гишүүн.

2014-2017.05.31 Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн.

 

Ажлын туршлага:

1998-2010 МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш

2010-2015.09 МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессор, Олон улсын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, профессор.

2015.09 сараас Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор.

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна

 

 

и-мэйл:oyumaa@judcouncil.mn

 



Энхээгийн БАТБАЯР (Ph.D)

 

Боловсрол

1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;

1999-2000- МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр;

2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

 

Хөдөлмөр эрхлэлт

 

 


1999-2012- "Түшээ" дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019- "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

 

И-мэйл: batbayar@judcouncil.mn

 


Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Тавдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031