Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн нөөцөд бүртгэлтэй хуульчдын анхааралд

 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 102 дугаар тушаалаар зарим Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд "шүүгчийн бэлтгэл сургалт”–д хамрагдсан хуульчид нэрээ дэвшүүлнэ. Нэр дэвшигч дараах баримт материалыг бүрдүүлэн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагаас 09 дүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд www.shuugch-songon.mn цахим хаягаар бүртгүүлнэ үү.

 
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2018.09.11

Нийтэлсэн khevlel   Үзсэн: 6 025  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Есдүгээр сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930