Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-11-2014, 09:56   Ангилал: Шилэн данс  

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, сум дундын шүүхийн тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийгдэв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Төсвийн ерөнхийлөн захирагчийн батласан удирдамжийн дагуу Дотоод аудитын алба нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 19, Сум дундын 28 дугаар шүүх, Дорнод аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны 1, Сум дундын 10 дугаар шүүх, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 14, Сум дундын 19 дүгээр шүүхүүдийн Тамгын газрын 2013 он, 2014 оны эхний 10 сарын байдлаарх санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналтын ажлыг гүйцэтгэж үнэлэлт, дүгнэлт өгөв.

 

Энэхүү ажлын дүнд үндэслэн дээрх шүүхийн тамгын газруудад гаргасан алдаа дутагдлаа залруулах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хугацаатай 14 зөвлөгөө зөвлөмжийг хүргүүлж биелэлтийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тооцохоор болоод байна.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ДОТООД АУДИТЫН АЛБА


 

 

Нийтэлсэн orgild   Үзсэн: 2 821  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031