Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
26-05-2015, 06:08   Ангилал: Тендерийн шалгаруулалт  

Тендерийн урилга


Тендер шалгаруулалтын нэр: Шүүхүүдэд хяналтын камер нийлүүлэх

 

Тендер шалгаруулалтын дугаар: ШХКН- 03/2015

 

Шүүхийн ерөнхий зөвлөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос Шүүхүүдэд хяналтын камер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 /тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Төрийн сангийн 900005001тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.


Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Борлуулалтын хэмжээ: 2013, 2014 он тус бүрийн борлуулалтын хэмжээ 300,000,000 /гурван зуун сая/ төгрөгөөс багагүй


-Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 150,000,000 /зуун тавин сая/ төгрөг

 

-Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт /2013, 2014 он/


-Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын борлуулалтын хэмжээ 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй /2013, 2014 он/


Тендерийн хамт 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.


Тендерийг2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.


Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй. 

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тасганы овоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр-

106 тоот, Утас: 70008043

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 493  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
«    Нэгдүгээр сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031