Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхээс мэдээлж байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгчид зөвлөгөөнөө хийж, 2015 онд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, Өмнөговь аймгийн Даланзадгад суман дахь Шүүхийн Тамгын газарт шүүгчийн мэргэжил дээшлүүлэх санал хүргүүлэх, 2014 оны шүүн таслах ажлын тайлан болон үйл ажиллагааны чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэн дүгнэж, 2015 оныг шүүгчийн оюун санаа, хариуцлага, ёс зүй, мэргэжил боловсрол руу хандсан жил болгох зорилтыг өөрийн шүүхийн үйл ажиллагааны болон дотооддоо явуулах сургалтын чиглэлийн хэсэг болгон төлөвлөж, боловсруулан хэлэлцэж батлан хэрэгжүүлж ажиллаж байна.



 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 014  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Та шүүхэд итгэдэг үү?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Аравдугаар сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031