Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2015, 00:50   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт боллоо

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн Тамгын газраас 2015 оны 01 сарын 13-ны өдөр тус шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар сонгогдсон иргэдийг хүлээн авч, Тамгын газрын дарга Н.Батхүү, шүүгч Д.Халиуна, шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Уранзаяа нар "Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 9 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам” болон бусад холбогдох хууль тогтоомж, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцохын ач холбогдолын талаар мэдээлэл хийж, гарын авлага боршуур тараан өгч, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.



 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 041  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031