Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-02-2015, 02:13   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт зохион байгууллаа

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль,Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн төлөөлөгч оролцох, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгч тангараг өргөх тухай журмыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан энэ сарын 05-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх, Сум дундын 10 дугаар шүүхийн Тамгын газраас "Иргэдийн төлөөлөгчийн сургалт, зөвлөгөөн” зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнийг Шүүхийн тамгын газрын дарга Г.Адъяасүрэн нээн үг хэлж, шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун, Сум дундын 10 дугаар шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг, Шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхсайхан, шүүхийн тамгын газрын ажилтанууд шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг хэлэх, иргэдийн төлөөлөгч болоход ямар шаардлага тавигддаг, иргэдийн төлөөлөгч шүүх хуралд хэрхэн бэлдэх, шүүх хуралдаанд хэрхэн оролцох, захиргааны хэргийн шүүх хуралдааны онцлог, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гэж юу вэ зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгчдийн санал бодлыг сонслоо.

Уг сургалт, зөвлөгөөнд 2015 онд тухайн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт, программд нэрс нь орсон бүртгэлтэй 65 иргэдийн төлөөлөгч, хуулийн байгууллагын удирдлагууд урилгаар оролцлоо.

 

 

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 276  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031