Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-03-2015, 07:40   Ангилал: Шүүхүүд мэдээлж байна  

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс мэдээлж байна

Шүүхийн Иргэдийн төлөөлөгчдийн үргэлжилсэн сургалт эхэллээ

 

ДүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээс Шүүхийн багц хуулийн хүрээнд батлагдсан шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааны дагуу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс тус хуулийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус шүүхэд 570 иргэдийн төлөөлөгч хуульд заасан болзол шаардлагыг хангаж,сонгогдсон ба эдгээр Иргэдийн төлөөлөгчийн нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар батлуулсан.

 

Энэ хуулийн хүрээнд Чингэлтэй дүүргээс 96, Баянзүрх дүүргээс 291, Сүхбаатар дүүргээс 183 иргэдийн төлөөлөгч сонгогдсон бөгөөд шүүхийн Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасны дагуу Чингэлтэй дүүргээс Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 30 иргэнд эхний сургалтыг явуулсан бөгөөд дээрх сургалтаар Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох дүрэм журамд заасны дагуу Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноос эхлэн хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх хүртэл иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэний эдлэх эрх, үүргийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлан мэдээлэл өгч сургалтыг амжилттай зохион байгууллаа.

 

Дээрх сургалтыг Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн сургалтанд хамрагдаагүй үлдсэн иргэдийн төлөөлөгч нарт үргэжилсэн шат дараалсан сургалтыг зохион байгуулахаар товлоод байна.



 

ОНХ мэргэжилтэн Л.Мөнхтуяа

Нийтэлсэн zolboo   Үзсэн: 1 158  
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
«    Арванхоёрдугаар сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031